“Гудамж” төсөл ирэх сарын 1-ээс Хэнтий аймагт хэрэгжиж эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 12:15:42

Улаанбаатар хот, Увс, Архангай аймагт амжилттай хэрэгжсэн “Гудамж” төсөл Хэнтий аймгийн Чингис хотод ирэх сарын 1-ээс эхлэн хэрэгжихээр боллоо.

Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын Шандунь мужийн “Шандунь Гоун” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл нь манай аймагт хэрэгжих зураг төсөл өнгөрсөн намар бэлэн болсон бөгөөд улсын төсөвт оруулж чадаагүй учраас концессын журмаар хэрэгжихээр болсон аж. Төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНХАУ-ын “Шандунь Гоун” компани ажлаа ирэх сарын 1-нээс эхлэн ирэх 10 дугаар сарын 30 гэхэд дуусгахаар төлөвлөжээ.

Тус төсөл хэрэгжсэнээр Чингис хотод нийтдээ 16 км шинэ зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, явган хүний зам баригдах ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ