Я.Содбаатар: Дотоодод коронавирусээр халдварласан 65 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-19 10:14:03
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд УОК-оос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож байна. 


Өнөөдрийн байдлаар, Монгол Улсад дотоодод коронавирусний халдварын 65 тохиолдол илрээд байна. Тодруулбал, Улаанбаатар хотод 18, Сэлэнгэ аймагт 24, Дархан-Уул аймагт 8, Дорноговь аймагт 1, Говьсүмбэр аймагт 1, Орхон аймагт 13 тохиолдол батлагдсан талаар Шадар сайд мэдээлэлдээ дурдлаа. Сэлэнгэ аймгаас тархсан төмөр зам дагасан голомтын хүрээнд халдвар ихээхэн нэмэгдэж буйг тэрбээр тэмдэглэв.


Улсын хэмжээнд 90 цэгт шинжилгээ авч байгаа бөгөөд ХӨСҮТ-д 135 хүн эмчилгээнд байна. 

Холбоотой мэдээ