УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 30,0 сая төгрөгийн шатахууны дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-11-19 16:49:52

Булган /МОНЦАМЭ/ УИХ-ын гишүүн Ц.Анандбазар онцгой нөхцөлд ажиллаж байгаа Булган аймгийн зарим байгууллагад дэмжлэг үзүүлсэн байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед үүрэг гүйцэтгэж байгаа төрийн зарим байгууллагад 30,0 сая төгрөгийн шатахуун авах эрх олгожээ. Аймгийн Цагдаагийн газарт 10,0, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газарт тус бүр 5,0, Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Сайхан сумын Эрүүл мэндийн төвд тус бүр 1,0 сая төгрөгийн шатахуун авах эрхтэй карт өгсөн байна.

Холбоотой мэдээ