АНУ-д эмэгтэй гэмт хэрэгтэнд оноосон цаазын ялыг гүйцэтгэхийг хойшлуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /NBC/. АНУ-ын
Холбооны шүүх эмэгтэй гэмт хэрэгтэнд оноосон цаазын ял гүйцэтгэх хугацааг
хойшлуулах шийдвэр гаргажээ. Тус улс нь сүүлийн 70 жилийн хугацаанд анх удаа холбооны
улсын хэмжээнд эмэгтэй хүнд ийм ял оноосон тухай өмнө нь мэдээлсэн юм.
“NBC” телевизийн
мэдээлснээр, гэмт хэрэгтний өмгөөлөгч коронавирусээр халдварласан тул хэрэгтэнд
өршөөл үзүүлэхийг хүссэн өргөдлийг гаргаж амжаагүй байна. Үүнтэй
холбоотойгоор Лиза Монтгомерид оноосон цаазын ялыг оны эцэс хүртэл гүйцэтгэхгүй
байхаар болжээ.
Лиза Монтгомерид 16
жилийн өмнө жирэмсэн эмэгтэйн амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг үйлдсэнтэй нь
холбогдуулан аравдугаар сард ялын дээд хэмжээг оноосон байна. Ялыг 12 дугаар
сарын 8-нд гүйцэтгэх ёстой байжээ.