Нийтийн орон сууцны үйлчлэгч нарт хөдөлмөр хамгааллын хувцас олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-11-20 14:45:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ-аас Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйлчлэгч нарт хөдөлмөр хамгааллын хувцас өглөө. 

Энэ ажил нь СӨХ-ны үйлчлэгч нарт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилготой. Улмаар тус хувцсыг хог хаягдал ачих, цэвэрлэх үед өмсөх зориулалттай аж.

Үүнээс гадна Жаргалант сумын ЗДТГ-аас нийтийн орон сууцны 11 сууц өмчлөгчдийн холбоонд ажиллаж байгаа 45 үйлчлэгчид энэ оны 10, 11 дүгээр сард ажлын гүйцэтгэлийн үнэлгээний дагуу урамшуулал ба 150.0 мянган төгрөгийг тус тус олгосон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Аймгийн төв буюу Жаргалант суманд харьяалалтай 8300 өрх бий. Харин хөдөөгийн сум болон зэргэлдээ аймгаас түр оршин суугаа 1000 гаруй өрх амьдарч байна гэх судалгаа гарчээ. Үүнээс 3800 айл өрх нийтийн орон сууцанд амьдарч буй. 



Холбоотой мэдээ