"Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундралыг хар тамхины хэргээр саатуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-05-27 16:27:51

"Guys" хамтлагийн дуучинХ.Бат-Ундралыг Замын-Үүдийн гаалиар их хэмжээний хар тамхи оруулж ирсэн гэмт хэрэгт сэижглэсэн байна.

Түүнийг энэ сарын 24-ний өдөр саатуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг цагдаагийн байгууллага үгүйсгэсэнгүй. Хятадаас монголын хилээр хар тамхи зөөвөрлөхийг оролдсон хэсэг хүн хил дээр саатулагдсан байна. Тэдний нэг  нь  "Guys" хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал бололтой.  ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан дуучныг мөрдөн шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ