“COVID-19”-ийн эмчилгээнд “Remdesivir” тарилгыг хэрэглэхгүй байхыг ДЭМБ зөвлөжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-11-20 16:53:36

МОСКВА. /Interfax/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагааас (ДЭМБ) вирусний эсрэг “Remdesivir” эмийг “COVID-19” өвчтэй хүмүүсийн эмчилгээнд өвчний хүнд хэлбэрээс нь үл хамааран хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Учир нь энэ эм нь коронавирустэй үр дүнтэй тэмцэхэд тусалж байгааг нотлох нотолгоо одоогоор байхгүй байна гэж ДЭМБ-ын цахим хуудсанд гарсан мэдээлэлд дурджээ.


Баасан гарагт нийтэлсэн ДЭМБ-ын энэхүү зөвлөмжийг олон улсын анагаах ухааны шинжээчдийн багийн дүгнэлтэд үндэслэн боловсруулсан байна. Мэргэжилтнүүд “Remdesivir”-ийн дөрвөн судалгааны дүнд дүн шинжилгээ хийжээ. Судалгаанаас үзэхэд, Remdesivir” эм коронавирусний халдвараар нас барах тохиолдлыг бууруулахад онцын нөлөөгүй, өвчтөн амьсгалын аппарат зүүх хугацаанд чухал нөлөө үзүүлэхгүй, эрүүл мэндийн бусад чухал шалгуур үзүүлэлтийг сайжруулахгүй байгаа нь ажиглагдсан байна. Коронавирусний эмчилгээнд “Remdesivir” үр дүнтэй байгаа эсэх талаар илүү их судалгаа хийх шаардлагатай гэж олон улсын шинжээчдийн бүлэг дүгнэжээ.

Холбоотой мэдээ