Зорилтот болон сайн дурын шинжилгээнд 3630 хүн хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-20 16:48:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18 төв болон сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах  өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өчигдөр нийт 3630 хүн ханджээ.


2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 17,536 хүнийг хамруулаад байна.


Нийслэлийн Эрүүл мэндийн газраас коронавируст халдварын шинжилгээ авах ажлыг зохион байгуулж буй 18 төв, 86 өрхийн эрүүл мэндийн төвд нийт 710 эмч, мэргэжилтэн халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байгаа аж.


Холбоотой мэдээ