Ядуу орнуудын өрийг шийдвэрлэхэд илүү хүчин чармайлт гаргахыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-23 10:26:08

ВАШИНГТОН. /TASS/. Үндсэн зээлдүүлэгчдийг үр дүнтэй алхам хийж байна гэж үзэж байгаа хэдий ч ядуу буурай орнуудыг өрийн дарамтаас гаргах асуудалд илүү хүчин чармайлт тавихыг уриалж байна хэмээн Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Мэлпас "G20" буюу “Хорийн бүлэг”-ийн орнуудын удирдагчдын цахим дээд хэмжээний уулзалтын үеэр мэдэгджээ.


“Өрийн ил тод байдал, өрийн дарамтаас чөлөөлөх асуудлуудад "G20" ахиц дэвшил гаргаж байгааг харахад таатай байна. Чухал, эерэг алхмуудыг хийж, гол зээлдэгчид үр дүнтэй алхам хийж байгаад баяртай байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний сүүлд хийсэн мэдэгдэл, амлалтууд нь ашиг тустай бөгөөд сайшаалтай юм. Өрийг багасгах, ил тод байлгах нь үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд дөхөм болж эдийн засаг эрт, тогтвортой, урт хугацаанд сэргэх үндэс болно. Ингэхийн тулд удирдагчдын дурдсанчлан илүү ихийг хийх шаардлагатай нь мэдээжийн хэрэг” хэмээн тэрбээр ярьжээ. 


"Өр төлбөрийн асуудал Ангол, Замби, Чад, Этиоп зэрэг улсад улам бүр гаарч байна. Өрөөс нь огт хасагдахгүй байгаа эдгээр улсад ядуурлын байдал бүрхэг хэвээр байна. Иймд бид илүү ихийг хийх шаардлагатай байна” хэмээн Дэвид Мэлпас ярьжээ. 

Холбоотой мэдээ