Нью-Йоркийн Бруклинд хэдэн зуун цогцос хадгалагдаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ВАШИНГТОН. /The
Wall Street Journal/. Нью-Йоркийн
Бруклин дүүрэгт коронавирусний цар тахлын эхний давлагаа дэгдэж эхлэх үеэр нас
барсан 650 орчим хүний цогцос хавраас хойш цогцос хадгалах хөлдөөгчинд
хадгалагдсаар байгаа тухай хотын шүүх эмнэлгийн шинжилгээний газар мэдэгдсэн
байна.
Нас барсан хүмүүсийн төрөл садантай холбоо тогтоож чадаагүй эсвэл төрөл садан
нь оршуулгын зардлыг даах чадваргүй байгаагийн улмаас цогцоснуудыг түр хадгалах
газарт байлгаж байгаа аж. Нас барсан 230 хүний төрөл садантай холбоо тогтоож
чадаагүй бол өөр хэд хэдэн тохиолдолд санхүүгийн шалтгааны улмаас цогцоснуудыг
одоог хүртэл түр хадгалах газарт байлгасан хэвээр байна.
АНУ-д коронавирусний халдварын 12.5 сая тохиолдол бүртгэгджээ. Халдварын
улмаас тус улсад 262.2 мянган хүн нас барсан байна. Долоо хоног хүрэхгүй хугацаанд
тус улсад халдвар авсан хүний тоо 1 саяар нэмэгджээ.