Улаанбаатарт хөл хорионд орсон Сүхбаатар аймгийн 600 орчим иргэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-11-23 14:50:09

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19 цар тахлын хөл хорионы дэглэмээр Улаанбаатар хотод гацсан 600 орчим иргэн байна. Орон нутгийн иргэдээ хэрхэн татан авах талаар аймгийн Онцгой комисс, Шуурхай штаб хэлэлцэж байна. Улмаар Улсын онцгой комиссын шийдвэр гармагц иргэдээ татан авах ажлыг шуурхай зохион байгуулахыг ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Анхбаярт үүрэг болгожээ.  

Ингэхдээ дээрх иргэд Улаанбаатар хотод коронавирусний шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой бөгөөд ирснийхээ дараа 14 хоног гэрийн дэглэм сахиж, хяналтад байх юм байна. 

Холбоотой мэдээ