Цагааннуур боомтоор энэ долоо хоногт нефть импортолно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-23 16:49:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нефтийн бүтээгдэхүүн импортлох зорилгоор өнөөдрөөс гарагийн зохицуулалттай Цагааннуур боомтыг нээж байгаа тухай Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдээлэв. 


Засгийн газрын тогтоолоор энэ сарын 16-наас ОХУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаанд хаах, мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан юм. Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг мөн хаасан ч өнөөдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт нээж зөвхөн шатахууны тээвэр явуулахаар болсон юм.

Боршоо болон Цагааннуурын боомтоор баруун бүс нутгийн нефть, нефтийн бүтээгдэхүүний 75 хувь орж ирдэг аж.


Өнөөдрийн байдлаар, тус боомтоор 14 автомашин нефтийн бүтээгдэхүүн орж ирсэн бөгөөд ачаагаа буулгаад өдөртөө хилээр буцаж гарч буйг тодотгов.

Холбоотой мэдээ