Гэрийн ажиглалтад 241 хүн байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-11-23 18:43:06

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 24, гэрийн ажиглалтад 241 хүн байгаа бөгөөд тэдэнд 52 эмч, эмнэлгийн ажилтнууд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Цагаанхайрхан суманд 4 хүн гэрийн ажиглалтад байгаа бол Зүүнхангай суманд 8 хүн гэрийн ажиглалтад, 11 хүн тусгаарлан ажиглах байранд байна. Мөн Өлгий суманд 8, Тариаланд 19, Давстад 7, Бөхмөрөнд 3, Наранбулагт 12, Түргэнд 8,  Баруунтуруунд 4, Зүүнговь суманд 11 хүн, үлдсэн нь аймгийн төвд тус тус гэрийн ажиглалтад байгаа аж. Сэлэнгэ аймгаас ирсэн 5 хүнийг Өмнөговь болон Өндөрхангай суманд тусгаарлан ажиглах байранд авчээ.

Бөхмөрөн суманд тусгаарлан ажиглах байранд байгаа 3 хүний болон Боршоо боомтод ажиллаж байсан хил, гаалийн ажилтнуудаас авсан хоёр удаагийн шинжилгээ бүгд сөрөг гарсан бөгөөд маргааш сүүлчийн буюу гурав дахь удаагийн шинжилгээг авах юм.

 

 

Холбоотой мэдээ