БХБЯ болон харьяа байгууллага, төслийн нэгжүүд УОК-т 26,2 сая төгрөг хандивлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-23 20:35:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэхээр ажиллаж байгаа УОК, ЭМЯ, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагыг дэмжиж БХБЯ, харьяа байгууллага, төслийн нэгжийн нийт албан хаагч, ажилтан нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26.2 сая төгрөгийг УОК-т хандивлав.


Хандивыг БХБ-ын Б.Мөнхбаатар, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуянд өнөөдөр гардуулан өглөө.


Коронавирусийн халдварыг манай улс дотооддоо алдаад буй ч голомтыг олж тогтоон барих, урьдчилан сэргийлэх, ард иргэдийн эрүүл мэнд, амар тайван байдлын төлөө хүнд нөхцөлд ажиллаж буй УОК, мэргэжлийн байгууллагын хамт олонд талархаж буйг илэрхийлжээ.


ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян коронавируст халдвар цар тахалаас урьдчилан сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ хүнд нөхцөлд бусдыг уриалан хандив өргөж байгаа барилгын салбарын албан хаагч нарт талархал илэрхийлээд, энэ хандив, тусламж бидний ажилд их тус болно. Монголын ард түмэн цар тахалыг хохирол багатай давахын тулд хамтдаа хичээж байгаад талархаж буйгаа хэлэв.


 “COVID-19” вирусын тархалтыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд зориулан төсвийн болон төрийн өмчит, төслийн нэгжүүдээс бүрдсэн дараах 8 байгууллага нэгджээ. Үүнд:


• Барилга, хот байгуулалтын яам;

• Барилгын хөгжлийн төв ТӨААҮГ;

• Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар;

- Төрийн орон сууцны корпораци;

• Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл;

• “Ногоон нуур-1008 айл орон сууцны төсөл;

• Улаанбаатар хотод төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл;

• Дархан хотын бохир усны менежментийн төсөл;

• Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл;

Холбоотой мэдээ