Инженерийн хийцтэй гүн өрмийн 62 худаг шинээр гаргажээ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-11-24 17:41:21

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд бэлчээрийн 1036 худаг байна. Үүнээс инженерийн хийцтэй гүн өрмийн 819 худаг, энгийн уурхайн 211 худаг, 6 усан сан байна. Бүх худгийн 91.1 хувь буюу 942 худгийг ашиглаж байна. Ингэснээр нийт малчин өрхийн  94.7 хувь нь усаар хангагдаж байна.


Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2020 онд аймгийн хэмжээнд улсын төсөв, аймаг, сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаадын төсөл хөтөлбөр болон малчдын хөрөнгөөр 62 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гарган ашиглалтад оруулж 500 гаруй өрхийн 90.0 гаруй мянган толгой мал, 70.7 мянган га бэлчээрийг усжууллаа.

Холбоотой мэдээ