Нарийн ногооны үрсэлгээ нийлүүлж эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийнхан 30 гаруй га-д төмс, 15 га- д хүнсний ногоо тариалдаг. Өнөө жилийн хувьд хэдий хэр хэмжээний га- д төмс хүнсний ногоо тариалах нь одоогоор тодорхойгүй, ХХАА- н газрын нэгтгэсэн энэ долоо хоногийн мэдээгээр 9 га- д төмс, 5 га- д хүнсний ногоо тариалахаа ногоочид мэдэгджээ. Гэхдээ тариалалтын эцсийн мэдээ 6 дугаар сарын 15 гэхэд эцэслэн гарах юм байна.
Өнгөрсөн жил төмсний тариалалт урьд жилийнхээс 3 га, хүнсний ногооны тариалалт 4 га- гаар бага байсан. Өнөө жилийн хувьд зуны эхэн сардаа цаг агаар хүйтэн байгаа тул тариалалт хожуудахаар байгаа ч өнгөрсөн жилийнхээс төмс, хүнсний ногооны тариалалт буурахгүй байх гэж найдаж байгаагаа ХХАА- н газрын агрономич н.Эрдэнэтунгалаг хэллээ.
Тус байгууллага тариалалтад зориулж үрийн төмсийг сумдад хуваарилан өгсөн байна. Мөн хамгаалагдсан хөрсөнд тарих хүнсний 6 төрлийн ногооны үрсэлгээ хийж, ногоочдод хямд үнээр нийлүүлж эхэлсэн гэлээ. Нийт 2500 үрсэлгээ тарихад бэлэн болжээ.
Т. Отгонтуяа