Замын хөдөлгөөнд зохицуулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-11-25 10:12:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний өдөр Баянхонгор суманд коронавирусний түргэвчилсэн оношлуураар нэг хүнд сул эерэг онош гарсан. Тухайн иргэнийг тусгаарласан бөгөөд ХӨСҮТ-д хийж буй PCR шинжилгээний хариу гараагүй байгаа юм. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комиссоос зарим зохицуулалтыг хийлээ.

Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект байгууллагын, шүүх, прокурорын ажилтан, алба хаагч нар хувийн машинаараа 7.00-9.00, 17.00-19.00 цагт хөдөлгөөнд оролцоно. Харин хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эм эмийн хэрэгсэл түгээлт, газрын тос түлшний хангамжийн автомашинууд  өглөө 9.00-11.00, 19.00-21.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохоор боллоо. Бусад цагт явган хүн, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ. 

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг цуцлагдах хугацаа хүртэл дээрх цагийн хуваарийг мөрдөнө. 

Холбоотой мэдээ