“Цэнхэр” савны аюулыг арилгана

Орон нутагт | Говь-Алтай
erdenechimeg@montsame.mn
2015-09-28 15:36:38

Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Бидний Алтай” хөтөлбөрт иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар тусгагдсан олон асуудал амжилттай хэрэгжиж байна.

“Эрүүл ус” ундааны усны үйлдвэр байгуулан аймгийн төв, зарим сумдын иргэдийн хэрэгцээг бүрэн хангаж эхэлсний дээр бүх сумдын ундааны усны гүний худгуудад цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулсан байна. Үүний зэрэгцээ аймгийнхаа бүх өрхүүдэд РР5 европ стандартын 20 литрийн усны сав нийлүүлж эхэллээ. Өрх бүрт стандартын шаардлага хангасан усны сав нийлүүлэх тендерт 4 компани оролцож Улаанбаатар хотын “Аргил сувд” ХХК шалгарч орон нутгийн сангийн хөрөнгийн 469 сая төгрөгний өртгөөр уг ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Ус хадгалахад хоногийн дараа хорт хавдар үүсгэдэг нян буй болгодог нь тогтоогдсон одоогийн хэрэглэж байгаа стандартын бус цэнхэр, шар, улаан, цагаан савнуудыг ийнхүү халах боллоо.

                                                                              Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд