158 объектын 211862 мкв талбайг халдваргүйжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-26 20:25:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвийн хамт олон Сүхбаатар сумын хэмжээнд 18 объектод голомтын халдваргүйжүүлэлтийг 6036 мкв талбайд хийжээ.

Харин аймгийн Мал эмнэлгийн газрын халдваргүйтгэлийн баг, хүнсний худалдаа, үйлчигээний төв, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг 158 объектын нийтийн эзэмшлийн 203611 мкв талбай, мөн сумдын мал эмнэлгийн тасгийн болон хувийн хэвшлийн нэгжийн эмч мэргэжилтнүүд аж ахуй нэгж нийтийн эзэмшлийн 2215 мкв талбай, 16 автомашин тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлжээ. Ингэснээр нийт 158 объетын 211862 мкв талбайд халдваргүйжүүлэлт хийжээ. Энэхүү ажилд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт тавин ажиллаж байна.

Холбоотой мэдээ