Орон нутаг болон нийслэл рүү зорчих иргэдийн шинжилгээ үнэ төлбөргүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-11-26 19:41:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс орон аймаг, сум руу, орон нутгаас Улаанбаатарыг зорих 85 000 иргэний PCR шинжилгээг үнэ төлбөргүй хийхийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ. 


Улсын хэмжээнд 712 тохиолдол бүртгэгдсэнийг PCR  шинжилгээгээр баталсан. Коронавирусний халдвар гарснаас хойш 119 000 хүнд PCR шинжилгээ хийгээд байгаа. 


Орон нутгийн хувьд, PCR болон түргэвчилсэн оношлуураар шинжилж болно. Нэг хүний PCR шинжилгээ хийхэд 150 000 төгрөг зарцуулдаг. 20 цэгт шинжилгээ авч ажиллах хүмүүсийн нэг удаагийн халдвар хамгааллын хувцас хэрэгсэл, байр орчныг  халдваргүйжүүлэхэд шинжилгээний үнэ оруулахгүйгээр 300 орчим сая төгрөг зарцуулах аж. 



Холбоотой мэдээ