Хөл хорионд гацсан иргэдээ нутагт нь буцаах хүсэлт уламжлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-27 17:26:43

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгаас Улаанбаатар хотод хөл хорионд гацсан иргэдээ нутагт нь буцаах хүсэлт уламжлав.

УИХ-ын гишүүүн Д.Бат-Эрдэнэ иргэдээс ирж буй саналын дагуу Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатарт дээрх хүсэлтийг хүргүүлсэн байна. Тэрээр Улаанбаатарт хөл хорионд байгаа Өмнөговь аймгийн 2000 гаруй иргэн нутаг буцах хүсэлт гаргасан байна. Гэтэл тус аймгийн иргэдийг 12 дугаар сарын 7-нд нутаг буцаах шийдвэр гарсантай холбогдуулан иргэдээс маш их гомдол санал ирж байна хэмээн уг хүсэлтдээ дурджээ. Иймд хөл хорионд гацсан иргэдээ ирэх сарын нэгнээс эхлэн нутагт нь буцаахыг хүсчээ.

Холбоотой мэдээ