Дархан-Уул аймагт коронавирусний тохиолдол 44 боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 12:30 цагийн байдлаар Дархан-Уул аймагт дахин 9 тохиолдол шинээр бүртгэгдэж 44 боллоо. Эдгээр 9 тохиолдол нь өчигдөр бүртгэгдсэн 11 тохиолдлын нэгдүгээр хавьтал гэдгийг аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Дээрх 9 тохиолдол бүгд тусгаарлалтад байсан аж.