Аймгийн Засаг дарга үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд иргэдийн саналыг тусгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-30 19:43:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд аймгийнхаа иргэдээс санал хүсэлтийг нь авч байна. 

2020 оны 11-р сарын 27-ны байдлаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд долоон сумын давхардсан тоогоор 79 иргэн санал, хүсэлтээ цахим хэлбэрээр ирүүлжээ. Тодруулбал Алтанбулаг, Баянгол, Ерөө, Мандал, Цагааннуур, Хүдэр, Сүхбаатар сумын иргэд саналаа ирүүлсэн байна. Эдгээр саналаас 20.3 хувь нь хөдөлмөр эрхлэлт, 15.2 хувь нь нийгмийн хамгаалал, 7.6 хувь нь боловсрол, 6.3 хувь нь эрүүл мэнд, 5.1 хувь нь аялал жуулчлал, 6.3 хувь нь хөдөө аж ахуй, 6.3 хувь нь төсөв санхүү, 1.3 хувь нь засаглал, 31.6 хувь нь бусад салбарт хамааралтай санал иржээ.

 

Холбоотой мэдээ