Есөн сумын Засаг даргыг томиллоо

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-12-02 11:43:11
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 1-нд ажлаа хүлээж авсан Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат сумын Засаг дарга нарын томилгоогоор ажлаа эхлүүллээ.

Тус аймгийн хувьд 2020 оны орон нутгийн сонгуулиар есөн суманд Ардчилсан нам олонх болж, Засаг дарга нараа сонгон нэр дэвшүүлсэн бол зургаан суманд МАН олонх болсон юм.

Засаг дарга асан О.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөс өмнө МАН олонх болсон зургаан сумын Засаг дарга нарыг томилсон байсан тул үлдсэн есөн сумын буюу Ардчилсан нам олонх болсон есөн сумын Засаг даргыг шинэ Засаг дарга ийнхүү томилсон ажээ.

Ирэх дөрвөн жилд Дэлгэрхангай сумын Засаг даргаар М.Батсүх, Адаацаг сумын Засаг даргаар М.Уранчимэг, Дэлгэрцогт сумын Засаг даргаар М.Баярсүх, Луус сумын Засаг даргаар Б.Өлзийхишиг, Цагаандэлгэр сумын Засаг даргаар Д.Буджав, Сайхан-Овоо сумын Засаг даргаар С.Амарсанаа, Эрдэнэдалай сумын Засаг даргаар Б.Лхагвамандал, Хулд сумын засаг даргаар П.Бямбалхагва, Сайнцагаан сумын Засаг даргаар С.Бат-Оргил нарыг томилж, өчигдрөөс ажлаа хүлээн авч байна.

Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумын Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан дарга нар дахин сонгогдсон бол Цагаандэлгэр сумын Засаг дарга Д.Буджавыг улираан томилсон аж.  

Холбоотой мэдээ