Дэлхийн эдийн засгийг 2021 онд сэргэнэ хэмээн таамаглажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-02 09:49:56

ПАРИС. /NHK/. Дэлхийн эдийн засаг ирэх оны эцэс гэхэд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн орно гэж Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/ урьдчилан таамаглав.


“Дэлхийн эдийн засаг энэ онд 4.2 хувиар агших төлөвтэй байгаа 2021 онд 4.2 хувиар өснө” гэж “OECD”-гийн мягмар гарагт танилцуулсан эдийн засгийн хэтийн төлөвийн талаарх тайланд онцолжээ.


БНХАУ-ын эдийн засаг 8 хувиар өсөх төлөвтэй байгаагийн зэрэгцээ коронавирусний вакцинуудын талаар нааштай мэдээллүүд гарч байгаатай холбоотойгоор ийнхүү эерэг төлөвийг гаргасан гэж үзэж байна.


Гэвч БНХАУ, БНСУ зэрэг хэд хэдэн орон л ирэх онд цар тахлын өмнөх түвшиндээ очно гэж таамаглажээ. OECD”-гийн үзэж буйгаар, Японы эдийн засаг энэ онд 5.3 хувиар агшина. Харин 2021 онд эргэн өсөх төлөвтэй байгаа боловч дөнгөж 2.3 хувьтай байх төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ