Орхон аймагт халдварын батлагдсан тохиолдол 24 боллоо

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-12-02 13:48:12
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт халдварын 2 тохиолдол батлагдаж нийт 24 боллоо. Дээрх хоёр тохиолдол нь тусгаарлалтын байранд байсан хоёр иргэний гурав дахь шинжилгээгээр батлагджээ. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлыг судалж байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт ажиглалт, тусгаарлалтын долоон байранд 168 иргэн байгаагаас 132 нь том хүн, 36 хүүхэд байна. Гэрийн ажиглалтад байгаа хүүхдүүдээс хоёр дахь удаагаа шинжилгээ авч байгаа бол эмнэлгийн ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдээс гурав дахь удаагаа шинжилгээ аваад байна. Гэрийн ажиглалтад 586 хүн байна. Үүнээс 267 нь том хүн, 319 хүүхэд байна.

Өчигдөр БОЭТ-ийн вируслогийн лабораторид 214 сорьцод PCR шинжилгээ хийснээс хоёр нь эерэг гарчээ.

Аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын 11-нээс хойш нийт 18763 иргэнд түргэвчилсэн оношилгоо хийжээ. ХӨСҮТ болон БОЭТ-ийн вируслогийн лабораторид нийт 2735 сорьцод шинжилгээ хийгээд байна. 

Холбоотой мэдээ