Шүүхийн үйл ажиллагаа цахимаар хэвийн явагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-07 14:39:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнгөрсөн 11 дүгээр сарын 30-наас энэ сарын 4-ний хооронд нийт 46 хэргийг хянан хэлэлцэхээр товлосон байна. Үүнээс 14 хэргийг хойшлуулж, 32 хэргийг хянан хэлэлцжээ.


Хянан хэлэлцсэн шүүх хуралд 98 хэргийн оролцогч оролцсоноос 10 хүн шүүхийн байранд ирсэн, 88 хүн зайнаас буюу гэр, оффис, байгаа газраасаа оролцсон байна. Энэ нь  шүүх хуралдаанд оролцсон иргэдийн 90 хувь нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцох боломжтойг илтгэж байна.


Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед шүүхийн үйл ажиллагаа цахимаар хэвийн явагдаж байгааг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс мэдээллээ.


Холбоотой мэдээ