Швейцар “Pfizer” компанитай вакцин нийлүүлэх гэрээ байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-08 13:34:10

ЖЕНЕВ. /TASS/. Вакциныг нь хэрэглэх зөвшөөрөл олгосны дараа 3 сая тунг нийлүүлэх гэрээг Швейцарын Холбооны зөвлөл Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудтай байгуулжээ.


Вакцин хэрэглэх зөвшөөрлийг Швейцарын “Swissmedic” эмнэлгийн байгууллага олгох аж. Швейцарь вакцин үйлдвэрлэгч гурван компанитай гэрээ байгуулжээ. Тодруулбал, Шведийн “AstraZeneca” компанитай 5.3 сая тунг, “Moderna” компанитай 4.5 сая тунг нийлүүлэхээр тохиролцсон байна. Одоогоор гэрээний дагуу эдгээр гурван компанийн вакциныг “Swissmedic”-д баталгаажуулах шатанд явж байна.


Вакциныг хэрэглэхээс өмнө “Swissmedic”-с зөвшөөрөл авч, Холбооны нийтийн эрүүл мэндийн газар санал болгосон байх ёстой аж. 

Холбоотой мэдээ