Дугуй засвар, кафе зэрэг үйлчилгээний газраар оров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-08 16:31:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр авто болон дугуй засвар,  кофе шоп, Pizza hut сүлжээ ресторан зэрэг үйлчилгээний байгууллага, ААН-үүдээр орлоо. Тэд нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийн дагуу үйл ажиллагааг нь нээх дээрх төрлийн үйлчилгээний газруудын байдалтай танилцлаа.  


Нийслэлийн удирдлагаас гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын нөхцөлд Улаанбаатар хотын эдийн засаг, бизнесийг дэмжих бодлого баримталж, хэд хэдэн салбар, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх саналаа УОК-т хүргүүлэхээ мэдэгдээд байгаа юм. Эхний ээлжинд үйл ажиллагааг нээх аж ахуйн нэгж, байгууллагын тооцоо судалгаа, санал болон халдвар хамгааллын дэмлэмийн зааврыг боловсруулан Улсын онцгой комисст саналаа хүргүүлэх аж. 

Иргэд, ААН-үүд ч халдвар хамгааллын дэглэмээ бариад, үйл ажиллагаагаа нээх саналтай байгаагаа илэрхийлж байв.




Холбоотой мэдээ