АНУ-д халдвар авсан хүний тоо 15 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-09 12:29:31

НЬЮ-ЙОРК. /CNBC/. АНУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 15 сая давсан тухай Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш тус улсад 15 019 092 хүн коронавирусээр халдварлажээ. Халдвар авсан тохиолдлын тоогоор Калифорни (1 397 237 случаев), Техас (1 334 750), Флорида (1 065 785), Иллинойс (804 174), Нью-Йорк (713 129) муж улсууд тэргүүлж байна. Халдварын улмаас 284 887 хүн нас баржээ.


Цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхий дахинд халдварын 68.5 сая тохиолдол бүртгэгдсэн бол нас барсан тохиолдлын тоо 1.5 сая гаруйд хүрчээ. 

Холбоотой мэдээ