Хятад Энэтхэгтэй залгаа хилийн дагуу цэргийн хуарангууд барьж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ДЕЛИ. /The Times of India/.
Энэтхэг, Хятадын хилийг орлодог хяналтын шугам дагуу Хятад улс цэргийн хуарангууд барьж
байна.
“Цэргийн
мөргөлдөөн гарах үеэр байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхийн тулд Хятадын Ардын
чөлөөлөх арми хяналтын шугам дагуу цэргийн хуарангуудаа босгож байна. Ладакх мужид цэргийн хурцадмал байдал хэвээр байгаатай холбогдуулан барилгын
ажлыг явуулж байна” хэмээн эх сурвалжууд мэдээлэв.
Энэтхэгийн тагнуулын газрын мэдээлснээр, Хятадын Ардын чөлөөлөх арми хяналтын шугамын ойролцоо “газар-агаар” ангиллын пуужин хөөргөх зориулалттай баазууд шинээр барьж, Кашгар, Хотан, Төвөдийн Лхас хот дахь талбайнуудад цэргийн нисэгчгүй болон цэргийн тэврийн нисэх онгоцны эскадрилуудыг нэмж байрлуулжээ. Түүнчлэн Энэтхэгийн харилцаа холбооны “GSAT” хиймэл дагуулуудын дохиог хаах зорилготой радио электроны тэмцлийн төвийг Аруначал-Прадеш мужаас холгүй 60 км зайд байрлуулжээ.
Ладакх бүсэд
Хятадын 60 мянган цэргийн албан хаагч байрлаж байгаа аж. Харин Энэтхэг энэ бүс нутагт 50 мянган хүний бүрэлдэхүүнтэй уулын явган цэргийн гурван дивизийг байрлуулсан
байна.