Аймгийн Засаг дарга зах, худалдааны төвийн нөхцөл байдалтай танилцав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-10 19:05:12

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн засаг дарга Д.Золжаргал, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр зах, худалдааны төвүүдээр явж, бизнес эрхлэгчид болон жижиг худалдаа эрхэлдэг иргэдтэй хөл хорионы үеийн нөхцөл байдлын талаар санал, хүсэлтийг нь сонслоо.

Бичил бизнес эрхлэгчдийн хувьд одоогийн нөхцөл байдалд иргэдийн худалдан авалт буурч, орлого муудсан. Барааны үнэ нэмэгдээгүй. Бараа хангалтын хувьд тасраагүй, долоо хоног бүр нийслэлээс татаж байгаа гэв. Аймгийн хэмжээнд хүнсний ногоо, ахуйн хэрэглээний зүйлс хангалттай байгаа ч махны нөөц бага байгаа аж. Мөн өвлийн идшээ бэлтгээгүй учраас бага багаар мах худалдан авч байгаагаа түрээслэгчид хэлж байлаа.

Аймгийн төв Эрдэнэбулган суманд хүнс, бараа,бусад худалдаа эрхэлдэг 758 иргэн байгаагаас зөвхөн хүнсний худалдаа эрхэлдэг 253 иргэн, жижиг дэлгүүр байдаг. Харин "Малчдын зах", "Архангайд үйлдвэрлэв", "Хасу", "Тэрх" зэрэг томоохон худалдааны төвүүдэд хүнсний жижиглэнгийн худалдаа эрхэлдэг 155 иргэн байдаг байна.
Холбоотой мэдээ