Дэлхийн анхны хурдны галт тэрэгний дүүжин гүүр ашиглалтад оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-11 15:06:48

ШАНХАЙ. /Синьхуа/. Хятадын анхны төмөр зам-автомашины дүүжин гүүр Жянсү мужид баасан гарагт ашиглалтад оржээ.


Тус гүүр нь галт тэрэгний зөвшөөрөгдөх хурдны дээд хэмжээгээр шинэ амжилт эвджээ. Уфэншань нэртэй гүүрний урт 6.4 км бол гүүрний гатлан өнгөрөх Янзы голын урт 1.92 км юм. Янжоу, Жэньзян хотыг холбосон уг гүүрийг барихад 5 гаруй жилийг зарцуулсан байна. 


Гүүрний дөрвөн эгнээ тус бүр 100 км цагийн хурдны хязгаартай. Гүүрний дээд тал нь автомашины хөдөлгөөнд зориулагдсан бол доод талыг хурдны гал тэргэнд зориулагджээ.

 

Холбоотой мэдээ