Д.Урианхайн шүлгийн түүврийг хятад хэлээр орчуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч Д.Урианхайн шүлгийн түүврийг хятад хэлнээ орчуулжээ.
Тодруулбал, Хятадын Үндэстний орчуулгын товчооны Монгол хэлний газрын дарга И.Хасангийн орчуулгаар уг түүвэр 2019 онд Хятадад хэвлэгдсэн ч цар тахлын улмаас одоо болтол эзэндээ хүрч амжаагүй байгаа аж.
Нобелын утга зохиолын салбарын шагналд Монгол Улсаас хоёр удаа нэр дэвшиж байсан Д.Урианхайн бүтээл өмнө нь англи, франц, герман, хятад, солонгос, япон, македон хэлээр орчуулагдаж байсан юм. Өнгөрсөн онд 10 боть бүтээлийн чуулган нь нохой жилийн тэргүүн номоор шалгарч байсан билээ.