Говь-Алтай аймаг нийт 374.1 мянган толгой малыг зах зээлд борлуулжээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-13 13:54:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Мал эмнэлгийн цахим бүртгэлийн системд бүртгэгдсэнээр Говь-Алтай аймаг одоогоор нийт 374.1 мянган толгой малыг зах зээлд борлуулсан байна хэмээн ХХААГ-аас мэдээллээ.


Тус аймгийн Есөнбулаг суманд “Алтайн сүрлэг нуруу” ХХК, “Хүрийн овоо” ХХК, “Наяд натур” ХХК-ууд мах бэлтгэлийн чилэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Засгийн газрын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн аймгуудаас экспортод 40.0 тн мах гаргах шийдвэрийг гаргасантай холбогдуулан Говь-Алтай аймаг экспортын эрхтэй таван аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, бог малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хийж байна.

“Эрүүл монгол эко мах” ХХК тус аймгаас 60.0 мянган толгой бог мал, “Дархан меат фүүдс” ХХК 48.5 мянган толгой мал, “Монгол эко мах” ХХК 62.5 мянган толгой мал, “Жей икс си эс” ХХК 100.0 мянган толгой мал, "Сайль фүүд Монголиа" ХХК 62.5 мянган толгой малыг тус аймгаас бэлтгэхээр гэрээ байгуулсан байна. Одоогоор “Эрүүл монгол эко мах” ХХК 25.0 мянган толгой мал, “Жей икс си эс” ХХК 550 толгой малыг худалдан авчээ.


Холбоотой мэдээ