Гэрийн ажиглалтад 3109 хүн байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-13 16:20:45

Говь-Алтай /МОНЦАМЭ/. 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар Говь-Алтай аймгийн 18 сумын хэмжээнд нийт 3109 хүн гэрийн ажиглалтад байна.


Коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн нийслэл болон орон нутгаас ирсэн иргэдийн 14 хоногийн гэрийн ажиглалтад аймгийн Тагнуул, ОБГ, МХГ, ЭМГ, Цагдаагийн газар, тухайн сумын Онцгой комисс, өрхийн Эрүүл мэндийн төв, багийн Засаг дарга нар хяналт тавин ажиллаж байна.

Улаанбаатар болон бусад халдвартай бүсээс ирсэн иргэд гэрийн ажиглалтад байх хугацаанд гадуур явахгүй, айлаар зочлохгүй байхыг онцгойлон анхааруулсаар байгаа билээ. Түүнчлэн гэрийн ажиглалтын 14 хоног дуусахаар 12 дугаар сарын 1-нээс хойш ирсэн иргэд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамрагдах юм. Харин бүх нийтийн бэлэн байдалд шилжихээс өмнө буюу 12 дугаар сарын 1-нээс өмнө ирсэн иргэд шинжилгээ өгөх шаардлагагүй гэдгийг аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ