Өнөөдөр 1 болон 6-гаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-14 11:05:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт өнөөдөр шилжиж буйтай холбоотойгоор

автомашины хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлж байгаа билээ.


Ингэснээр өмнө нь хэрэглэж байсан QR кодыг ашиглахгүйгээр тээвриийн хэрэгслүүд гарагийн дугаарын хязгаарлалтыг мөрдөх юм.


  • Нэг, зургаагаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл даваа гарагт; 
  • Хоёр, долоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл мягмар гарагт;
  • Гурав, наймаар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл лхагва гарагт;
  • Дөрөв, есөөр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл пүрэв гарагт
  • Тав, тэгээр төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл баасан гаригт зорчино гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 
Холбоотой мэдээ