Орон нутгийн хөгжлийн сангаас 4,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-14 10:48:53

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт 2021 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 20 шахам хөтөлбөр, төсөл, арга хэмжээг 4,0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөлөө.

Тэшиг сумын спорт заалны барилга, Булган суманд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, Тээвэрчдийн “Саятан” хаалганы засвар, орчны тохижилт, төвийн хяналтын камерийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг арван төсөл, арга хэмжээг шинээр санхүүжүүлэх юм. Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэх суурь зардлын хувьд мал эмнэлгийн үйлчилгээг 439,8, тохижилт үйлчилгээний ангийг 94,4 сая төгрөгөөр тооцож аймгийн төсөвт тусгаад байна.

          Мөн энэ оны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан дутуу санхүүжсэн төсөл, арга хэмжээний хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Могод сумын Засаг даргын Тамгын газрын барилга, Бүрэгхангай сумын сургуулийн дотуур байрны өргөтгөл, Тэшиг сумын цэцэрлэгийн барилга зэрэг зургаан бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх юм.

Холбоотой мэдээ