Канад улс иргэдээ вакцинжуулж эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-15 12:59:27

ТОРОНТО. /Global News/. Канадад хүн амыг “COVID-19”-ийн вакцинд хамруулах ажил Онтарио мужаас эхэллээ.


Мужийн эрх баригчдын мэдээлснээр, Торонто хотын ахмад настнуудын асрамжийн газрын асрагч Анита Киданжен  Америкийн “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын вакциныг эмнэлзүйн туршилтаас гадуур хийлгэсэн Канадын анхны иргэн болжээ.  Анита нь тус улсад хамгийн түрүүнд вакцин хийлгэсэн асрамжийн газрын таван ажилтны нэг юм. Түүнчлэн Квебек мужид вакцинжуулалт эхэлсэн байна.


BioNTech/Pfizer-ийн вакцины эхний тунгуудыг Канадад авчирсныг тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо өмнө нь “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ. Их Британи, Бахрейн улсын дараа уг вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн гурав дахь орон нь Канад улс юм. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, тус улсад 464 мянга гаруй хүн халдвар авч, 13 мянга гаруй хүн нас баржээ.   


Холбоотой мэдээ