Оросын “С-400”-г худалдан авсантай нь холбогдуулан хориг авчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА. /Anadolu/. Оросын
С-400 зенитийн пуужингийн цогцолборыг худалдан авсантай нь
холбогдуулан АНУ Туркийн эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ авахаар шийджээ.
АНУ-ын Сангийн яамны мэдээлснээр, хоригийн жагсаалтад Туркийн Батлан
хамгаалах аж үйлдвэрийн газар болон тус газрын тэргүүн Исмаил Демир, гурван
ажилтан болох Мустафа Альпер
Дениз, Серхат Генчоглу, Фарук Йигит нар багтжээ.
Батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын эсрэг хориг авснаар АНУ-ын
бүтээгдэхүүн, технологид экспортын лиценз, зөвшөөрөл олгохыг хориглож байгааг
Төрийн Департаментын өндөр дээд албан тушаалтан цохон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн олон улсын санхүүгийн байгууллагуудыг Туркийн Батлан хамгаалах аж
үйлдвэрийн газарт 10 сая ам.доллараас дээш хэмжээний зээл олгохыг хориглох, тус
газрын албан тушаалтнуудыг АНУ-д нэвтрэхийг хоригложээ.