Шаардлагатай эд, материал, ариутгалын зүйлс хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-12-15 16:43:00

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр Дархан-Уул аймаг дахь ажлын албаны дарга, бие төлөөлөгч Г.Батбаяраар дамжуулан аймгийн Онцгой комисс, Шуурхай штабт дөрвөн нэр төрлийн 71.095.000 төгрөгийн бараа материал хандивлалаа.

Тодруулбал 14 ширхэг зөөврийн кварц /хэт ягаан туяаны ариутгалын гэрэл/, 100,000 ширхэг амны хаалт, 30 тонн гурил, 5 вагон буюу 330 тонн нүүрс зэргийг хандивлалаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн тухайд улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буй энэ цаг үед тойргийнхоо иргэдэд ийнхүү нэн хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүн болон бусад шаардлагатай эд материал, ариутгалын зүйлс өгсөнд аймгийн Онцгой комиссоос талархал илэрхийллээ.   

Түүнчлэн хэт ягаан туяаны ариутгалын гэрлийг аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, сумын ЭМТ-үүдэд хуваарилах аж. Тухайн гэрэл нь өрөө, тасалгаанд цагийн хуваарийн дагуу болон өглөө, оройд асааж халдваргүйжүүлэх, саармагжуулах үйл ажиллагаатай аж. Олон хүн үйлчилдэг дээрх байгууллагуудын аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү хандивлажээ. Харин судалгаанд үндэслэн амны хаалтыг хэрэгцээт байгууллагуудад, гурил, нүүрсийг Дархан, Орхон, Хонгор, Шарын гол сумын шуурхай штабаар дамжуулан айл өрхүүдэд хүргүүлэх ажлыг зохион байгуулна гэж Шуурхай штабаас мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээ