"Болор цом"-ын бүтээлийг бүртгэж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2020-12-15 16:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадмын бүртгэл эхэллээ. 

Уг наадам 38 дахь удаагаа болох гэж байна. Энэ жилийн "Болор цом-38"-ын эздийн шүлгийг энэ сарын 29 хүртэл МЗЭ-ийн байранд хүлээн авах аж. Электрон шуудан болон факсаар хүлээж авахгүй хэмээн зохион байгуулагчид нь анхааруулав. Наадамд оролцох найрагчид зөвхөн энэ онд бичсэн хоёр шүлгээ бүртгүүлэх юм байна. 

“Болор цом-37” наадам өнгөрсөн жил Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд болж, МҮОНРТ-ийн найруулагч, яруу найрагч Б.Жамбалдорж Янжинлхам бурхны ивээлд багтсан билээ. Харин энэ жил дэлхий нийтийг хамраад буй "COVID-19”-ийн цар тахалтай холбоотойгоор "Болор цом" наадам хэзээ, хаана болох нь одоогоор тодорхойгүй байна. 


Холбоотой мэдээ