ЭМЯ-ны ажлын баг Говь-Алтай аймагт ажиллалаа

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-12-16 21:39:01

Говь-Алтай /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны ажлын баг 12 дугаар сарын 13-нд Говь-Алтай аймагт ажиллалаа. 


Ажлын багийн бүрэлдэхүүнд ЭМЯ болон Онцгой байдлын Ерөнхий газрын холбогдох албаны 10 гаруй мэргэжилтэн багтжээ. Тэд Аймгийн онцгой комиссын гишүүдтэй уулзаж коронавирусний болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэх талаар орон нутагт хийж байгаа ажилтай танилцан, санал бодлоо солилцон зөвлөмж зөвлөгөө өгчээ.

Үүний дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторийн тасгийн нийт эмч, лаборант нарт хамар, залгиурын сорьцыг хэрхэн авах талаар ажлын байран дахь сургалт зохион байгуулав. Түүнчлэн тус эмнэлгийн тархвал судлалын албаныхантай уулзаж, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлын талаар ярилцлага зохион байгуулж мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм. Дээрх сургалтад нийт 48 эмнэлгийн эмч, лаборант, тархвар судлаачид хамрагдсан байна.

 


Холбоотой мэдээ