Долоон сумын бэлтгэл үүрэгтэн сургалтад хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-01 02:41:10

Завханд дайчилгааны бэлтгэл нөөцийн бэлтгэл үүрэгтний сургалт зохион байгуулагдлаа.

Аймгийн Засаг даргын 2016 оны “Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулах тухай” А/81 дугаар захирамжийн хүрээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги дээр дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн, I зэргийн бэлтгэл үүрэгтнүүд сургалтанд хамрагдсан байна. Тодруулбал тусгай техникийн жолооч, автын засварчин, ариун цэврийн зааварлагч, асрагч мэргэжлээр Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, гэх зэрэг долоон сумын  бэлтгэл  үүрэгтэн 30 иргэн хамрагдсан байна.  

Мэргэжлийн багшаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн ахлах ахлагч Ц.Эгийнбаатар, ахлах ахлагч Ц.Ариунболд, ангийн багийн эмч Т.Даш, тогооч Р.Эрдэнэчимэг нар ажиллажээ. Дараагийн ээлжийн сургалтыг Зэвсэгт хүчний 123 дугаар ангийг түшиглэн зохион байгуулахаар болов.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ