ЕХ-ны улсуудад вакцинжуулалт нэгэн зэрэг эхлэхгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбооны бүх гишүүн оронд коронавирусний
вакцинжуулалт энэ сарын 27-ноос 29-ний хооронд эхэлнэ.
Энэ тухай Европын комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен мэдэгджээ. Бэлэн байдлын
түвшин харилцан адилгүй байгаатай холбоотойгоор вакцинжуулалтыг нэгэн зэрэг
эхлүүлэх асуудал дээр талууд зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
“ЕХ-нд вакцинжуулалт 12 дугаар сарын 27, 28, 29-нд эхэлнэ. Эдгээр өдрүүд нь
Европын улсуудын хувьд чухал өдөр юм. Бид хамтдаа иргэдээ хамгаалж, хүчтэй байх
болно” хэмээн фон дер Ляйен “Twitter” хуудастаа тэмдэглэжээ.
“Pfizer”, “BioNTech” компаниудын
гарган авсан вакцины талаарх шийдвэрийг 12 дугаар сарын 21-нд гаргана гэдгээ
Европын эмийн агентлаг өмнө нь мэдэгдсэн юм. Харин Европын Комисс мэдэгдэхдээ,
шийдвэр гарснаас хойш хоёр хоногийн дараа ЕХ-ны орнуудад вакцин ашиглахыг
зөвшөөрнө гэжээ.