Орон нутгийн Шуурхай штабын үйл ажиллагааг идэвхжүүлэх сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-21 17:56:46

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Онцгой комиссоос коронавируст халдварын цар тахлын үед хариу арга хэмжээний бэлтгэл бэлэн байдал, сум орон нутгийн Онцгой комиссыг мэдээллээр хангах, бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах сургалт өнөөдөр эхэллээ.


Сургалт өөрийн орон нутгийн онцлогт тохирсон эрүүл мэндийн албаны төлөвлөгөөг нарийвчлан хийхэд арга зүйгээр хангах, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах зорилготой гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан хэлж байлаа.  

 

Энэ үеэр сум орон нутгийн Шуурхай штабын бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэл танилцуулах, эрүүл мэндийн алба тохиолдлын удирдлагын тогтолцооны бүтэц бүрэлдэхүүн, төлөвлөгөөний талаар танилцуулав. Сургалтад сумдын  Засаг дарга, сумын Эрүүл мэндийн төвийн дарга нар оролцож  байна.


Холбоотой мэдээ