Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-22 10:17:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 21-ний байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-40 см нэмэгдсэн хэдий ч өмнөх оны мөн үеийхээс болон олон жилийн дунджаас 10-45 см нимгэн байгаа юм. 


Цаашид цаг агаар хүйтрэхээр мөсний зузаан эрчимтэй нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. 


Гол, мөрний мөсний зузаан 0-40 см бол улаан цэгээр, 40-80 см бол ногоон цэгээр, 80-120 см бол цэнхэр цэгээр, 120 см -ээс дээш бол  цагаан цэгээр тэмдэглэжээ.  

Одоогоор мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг мэргэжлийн байгууллага тогтоогоод байгаа тул мөсөн дээгүүр зорчиж, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Холбоотой мэдээ