СӨХ-ийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор санамж бичиг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-12-22 15:36:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ "ЮБИКОЛЛ" ХХК-тай хамтран  ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 


Талууд хэрэглэгчийн эрхийг хэрэгжүүлэх, технологийн дэвшилтэт "UBcall" аппликейшнд суурилсан шийдлийг нэвтрүүлснээр хөршийн холбоо, сууц өмчлөгчдийн нэгдмэл эрх ашигт үндэслэн, СӨХ-ийн үйл ажиллагаа, хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой юм байна.


Улсын хэмжээнд 1 500 орчим СӨХ ажиллаж байгаа ба үүнээс нийслэлийн 9 дүүрэгт 926 СӨХ идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж байна.


ШӨХТГ-т иргэдээс ирсэн гомдлын дагуу хяналт, шалгалтын ажил хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах, сануулах, зөвлөх, албан шаардлага өгөх зэргээр ажилладаг. Сүүлийн үед Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаа, үйлчилгээ, төлбөртэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгаа аж. 



Холбоотой мэдээ