Ш.Оргил: Шинээр вирусийн тохиолдол нэмэхгүй байхын төлөө анхааран ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-22 21:58:23

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Тус аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн ээлжит мэдээлэлдээ аймагтаа шинээр вирусийн тохиолдол нэмэхгүй байхын төлөө анхааран ажиллаж байгаагаа мэдэгдэв. 

-"Аюулт вирусийн тохиолдол нэмэгдэхгүй 0 боллоо гэж тайвширч, вирус бүрмөсөн алга болсон мэт ойлгож болохгүй. Иргэн нэг бүр сонор сэрэмжтэй байж, халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримталж байж сайхан цагийг авчирна. Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорионы дэглэм 2021 оны нэгдүгээр сарын 01 өдрийн 06.00 цагийг хүртэл үйлчилсэн хэвээр байна. Иймээс онцын шаардлагагүй бол энэ сумдын иргэд гэр гэртээ байж Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Дээрх хоёр сумын Засаг дарга, Онцгой комиссын бүрэлдэхүүнүүд иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэн ажиллахыг сануулья. Сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүн, харуул хамгаалалт, хяналтаа улам чангатгаж, өөр орон нутгаас ирсэн тэр дундаа Улаанбаатар хотоос ирсэн хүн нэг бүрийг хяналт ажиглалтад байлгаж, илүү их сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя"  хэмээн онцоллоо.  

Холбоотой мэдээ