Хөвсгөлд 3893 иргэн гэрийн ажиглалт тусгаарлалтад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-23 21:12:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 3893 хүн гэрийн тусгаарлалт ажиглалтад байна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.

Хөл хорио тогтоосноос хойш нийт 10736 иргэнийг татан авч гэрийн ажиглалт тусгаарлалтад оруулснаас 6843 хүний ажиглалтын хугацаа дуусаж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч гарсан байна.

Мөн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 250 иргэнд тандалтаар түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 1466 хүнд шинжилгээ хийж, тандалт судалгааг тогтмол хийж байгаа ажээ.


Холбоотой мэдээ